Говь-Алтай аймагт “Халамжаас-Хөдөлмөрт 100” зорилтод арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

               
2022-04-18 0

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Халамжаас-Хөдөлмөрт 100” арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2022 оныг “Хамтын ажиллагаа-Амжилтын үндэс” жил болгон төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтын хүрээнд “Халамжаас-хөдөлмөрт 100” арга хэмжээ /чалэнж/-г энэ оны дөрөвдүгээр сарын 15-аас 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зарлалаа.

Чалэнжид уригдсан байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч нь “Халамж хүртэгч, удаан хугацаанд ажил идэвхтэй хайж байгаа зорилтот өрх”-ийн хөдөлмөрийн насны иргэнийг байнгын ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү чалэнжид орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч бүр нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх санаачилгатай оролцож хамтран ажиллахыг тус газраас уриалав.

Энэхүү ажлынхаа эхлэл болгон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь ажил идэвхтэй хайгч, зорилтод өрхийн гишүүний болох н.Эрхэмбаярыг байнгын ажлын байраар хангаж байгууллагынхаа ажилтнаар ажиллууллахаар болжээ. н.Эрхэмбаяр нь Есөнбулаг сумд асаргаанд байдаг аавтайгаа хамт амьдагдаг бөгөөд тэрээр 2017 оноос хойш ажил идэвхтэй хайгч иргэнээр тогтмол бүртгүүлсэн байна.

Холбоотой мэдээ