Товчхон
               

Д.Ганбат: Хөгжлийн банкны хяналтын хороо нь хүчингүй, хууль бус

               
2022-04-18 0

Зургийн эх сурвалж: MPA

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Баялгийн 10 хувийг эзэмшүүлэх, иргэдийг баялагтаа эзэн байх, ААН-үүдийг оролцуулж хувьчлал хийх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.

Хянан шалгах түр хороо байгуулсан нь хэдэн хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал,  гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэснийг зөрчсөн. 11 хүнтэй хороонд цөөнхөөс хоёрхон гишүүний нэрийг оруулсан. Мөн цөөнхийн бүлгийн бичгээр явуулсан саналыг хэлэлцээгүй. Тэгэхээр энэ Хөгжлийн банкны хяналтын хороо нь хүчингүй, хууль бус юм.

Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн  Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ