Б.Баатархүү: Өөрийгөө шатаасан хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа

               
2022-04-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Төв талбайд өчигдөр хүн амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэж дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан.

Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа.

Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг аван ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана.

Урьдчилсан байдлаар тус иргэн нь захаас шатамхай бодис авсан байж болзошгүй. Ямартай ч өөр дээрээ асгасан зүйл нь бензин биш, шатамхай бодис” гэв.

Холбоотой мэдээ