
Европын холбоо Украины дайнд нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт 50 сая еврогийн тусламж үзүүлэхээ ням гарагт мэдэгдэв.
ЕХ-ноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, үүнээс 45 сая еврог Украин улс дахь хэд хэдэн төслүүдэд зориулах бол 5 сая еврог Молдова улс руу өгөх юм. Украины дайн эхлэсэн цагаас хойш 2.6 сая хүн амтай Молдова улс 420 мянга гаруй Украины дүрвэгчдийг хүлээн авчээ.
Дайн эхлэснээс хойш ЕХ 143 сая еврогийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байгаа гэнэ. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 4.8 сая гаруй хүн Украиныг орхин дүрвэсэн ба олон сая хүн дотооддоо дүрвээд байна.

0 cэтгэгдэлтэй