Филли цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ

               
2022-04-19 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Филаделпиа 76 талбайдаа Торонто Рэпторсийг хоёр дахь удаагаа хүлээн авч 112:97 харьцаагаар хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Филлигээс Жоэл Эмбийд 31 оноо 11 самбар, Тайрис Макси 23 оноо 8 дамжуулалт өгсөн байна. Харин Торонтогоос О.Ж Ануноби 26, Паскал Сиакам, Фрэд Ванфлийт нар тус тус 20 оноо авчээ.

Ингэснээр Филли-Торонтогийн цуврал 2:0 харьцаатайгаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ