Криштиану Роналдугийн ихэр хүүхдүүдийн нэг нь нас баржээ

               
2022-04-19 0

Алдарт “Манчестер Юнайтед” багийн тоглогч Криштиану Роналдугийн ихэр хүүхдийн нэг нь нас барсан тухай албан ёсны инстаграм хуудастаа мэдэгдсэн байна.

Өмнө нь аравдугаар сарын эхээр тэрбээр үзэсгэлэнт Жоржина Родригес нь бие давхар болсон бөгөөд хүү охин ихрүүдээ хүлээж байгаа гэх баярт мэдээгээ хуваалцаж байсан юм. Тэдний хамтдаа авахуулсан уг зураг нь инстаграм дахь хамгийн болон хандалттай зургаар тодорч байсан билээ.

Криштиану Роналду болон Жоржина Родригес нар өөрсдийн албан ёсны хаягтаа, “Хүүхэд маань хорвоог орхисонд бид маш их харамсаж байна. Энэ бол эцэг эхчүүдэд тохиолдож болох хамгийн том зовлон. Охин маань мэндэлсэн мөч бидэнд амьдрах итгэл найдвар, аз жаргалтай байх хүчийг өглөө. Бидэнд тусалж, анхаарч байсан эмч, сувилагч нартаа баярлалаа. Бид бүгд энэ хүнд хэцүү үед маш их хохирол амсаж, гашуудаж байгаа тул хувийн амьдралд маань аль болох халдахгүй байхыг хүсэж байна. Хүү минь, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” хэмээн нийтэлсэн байна.

Өдгөө 37 настай Роналду нь “Алтан бөмбөг” цомын таван удаагийн эзэн юм.  Хосууд 2017 онд Алана Мартина охиноо өлгийдөн авсан бол энэ жил хүү охин ихэр хүүхдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж байсан билээ.

Холбоотой мэдээ