Даллас Лукагийн эзгүйд цувралыг 1:1 болгон тэнцүүлэв

               
2022-04-19 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Даллас Маверикс талбайдаа Юта Жаззыг хоёр дахь удаагаа хүлээн авч 110:104 харьцаагаар хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Далласаас Жэйлэн Брансон 41 оноо 8 самбар авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Макси Клэбэр 25 оноо авч хожилд хувь нэмрээ оруулжээ. Харин Ютагаас Донаван Митчел 34, Бояан Богдонавич 25, Жордан Кларксон 21 оноо авсан байна.

Ингэснээр Даллас-Ютагийн цуврал 1:1 харьцаатайгаар Юта хотруу шилжихээр болов.

Холбоотой мэдээ