Японы Эрүүл мэндийн яам “Novavax”-ын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

               
2022-04-19 0

Японы Эрүүл мэндийн яамны шинжээчдийн ажлын хэсэг АНУ-ын биотехнологийн “Novavax” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг даваа гарагт зөвшөөрчээ.

Ингэснээр тус яам Японд хэрэглэх “COVID-19”-ийн дөрөв дэх вакцинд ойрын хугацаанд зөвшөөрөл олгох төлөвтэй байна.

Энэхүү вакциныг Японы “Takeda Pharmaceutical” компанид үйлдвэрлэж нийлүүлнэ. Тус компани холбогдох хүсэлтийг өнгөрсөн 12 дугаар сард гаргасан бөгөөд Засгийн газар уг вакцинаас 150 сая тунг худалдан авахаар тохиролцжээ.

Японд одоогоор зөвхөн “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм.

“Novavax”-ын вакцины хувьд уурагт суурилсан анхны вакцин болох бөгөөд 18-аас дээш насныхныг хоёр тунд гурван долоо хоногийн зайтай хамруулна. Мөн нэмэлт тунгийн журмаар хольж хэрэглэж магадгүй байна. 

Холбоотой мэдээ