Товчхон
               

Тан улсын үеийн цэргийн бүрэн хуяг дуулга олджээ

               
2022-04-19 0

БНХАУ-д Тан улсын (618-907) үеийн цэргийн бүрэн хуяг дуулга анх удаа олдсон тухай Бээжингийн “Жунго Жибио” сонин мэдээллээ.

Мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан цэргийн хуяг дуулгыг 2019 оноос малтлага явуулж байгаа Туюйхунь хэмээх оршуулгын цогцолбороос илрүүлсэн байна. Уг оршуулга нь Хятадын баруун хойд хэсэгт орших Ганьсу мужийн Увэй сууринд байдаг аж. Энд Мужун Жи хэмээх Тан улсын жанжныг оршуулсан гэж судлаачид үздэг байна. Хуяг дуулга энэхүү жанжных гэж үзэж байгаа оршуулгын хажуугаас олдсон бөгөөд түүнийх байсан бололтой. Одоогоор хуяг дуулгыг сэргээн засварлаж байна.

Бунхнаас мөн бөс даавууны тасархай, чийдсэн сав суулга, мөн Хятадын цагаан архи буюу “байжю” архитай сав зэрэг 800 орчим эд зүйл олджээ. Энэхүү олдворыг Хятадын хамгийн эртний олдвор гэж үзэж байна гэж сонинд бичжээ.

Холбоотой мэдээ