Дундговь аймагт шүлхийд мэдрэмтгий малыг дархлаажуулах ажил эхлэв

               
2022-04-19 0

Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын А/77 тоот тушаалын дагуу аймгийн хэмжээнд шүлхийд мэдрэмтгий малын дархлаажуулалтын аян энэ сарын 18-наас эхэллээ.

Аяны хүрээнд тавдугаар сарын 9-нийг дуустал хугацаанд аймгийн 15 сумын 6489 өрхийн 65282 үхэр, гахайг дархлаажуулахаар 44 ажлын хэсэгт 47 малын эмч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.

Аяны нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон аймгийн Онцгой комиссоос сумдын Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдож, шаардлагатай мэдээ мэдээлэл болон дархлаажуулалтын талаар чиглэл өгөв.

Түүнчлэн аймгийн мал эмнэлгийн газраас малын эмч нарыг дархлаажуулалтын үед хэрэглэх халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодис, зүү тариураар хангаж байгаа бол аймгийн ЗДТГ-аас дархлаажуулалтын ажилд зориулж шатахуун, бусад зардлыг шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ