Товчхон
               

УИХ-ын гишүүд Улаанбадрах суманд ажиллалаа

               
2022-04-19 0

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Улаанбадрах суманд ажиллажээ.

Төрийн түшээд намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг танилцуулж, 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд иргэдээс санал авч, сумдын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзан сум орон нутгийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

Малчид хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргах боломж болон бусад асуудлаар асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан орон нутгийн нэр бүхий иргэдэд төрийн одон медаль гардуулж, мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан аймгийн хошой аварга малчин өрх, аймгийн аварга малчин өрхийн цол тэмдийг гардуулсан аж.

Холбоотой мэдээ