Товчхон
               

“Иргэний мэдээллийг алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял онооно”

               
2022-04-19 0
ургийн эх сурвалж: MPA

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан байна.

Үүний дагуу иргэнд “Мэдэгдэл хүргэх систем”-ийг танилцуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

“Мэдэгдэл хүргэх систем” ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломжтой болох юм. Дээрх мэдэгдэл “E-Mongolia” системийг ашигладаг иргэн бүрд автоматаар очих юм. 2021 онд төрийн байгууллага хооронд нийтдээ 511 сая удаа мэдээлэл солилцжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан:

“Мэдэгдэл хүргэх систем” бол төр иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгдэл очдог, иргэнээс зөвшөөрөл авдаг болж байна гэсэн үг. Хувь хүнээс зөвшөөрөл авалгүй мэдээллийг нь ашигладаг үйлдэлд өнөөдөр цэг тавьж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:

“Миний ямар мэдээлэл төрд, хувийн хэвшилд байна вэ гэдгийг иргэн мэдэх, өмчлөх бүрэн эрхтэй. Иймд “Мэдэгдэл хүргэх систем”-ийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг “E-Mongolia”-ээр дамжуулан хүргэх юм. Тиймээс иргэд “E-Mongolia” аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хуульд ялын бодлогыг чангатгаж оруулж өгсөн байна. Тухайлбал, мэдээлэл хариуцаж байгаа байгууллагад шийтгэл оногдуулах, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноохоор онцлогтой.

Иргэд дэлгүүр, гоо сайхны салон гэх мэтээр маш олон газар өөрийн дахин давтагдашгүй өгөгдлийг үлдээсэн байгаа. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч энэ мэдээллийг устгах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээв.

Холбоотой мэдээ