Товчхон
               

Өмнөговь аймаг АИХ-ын депутатууддаа хүндэтгэл үзүүлэв

               
2022-01-11 0

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд АИХ-ын депутатаар тус аймгаас сонгогдон, ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Д.Даргахүү, Б.Зандраа, Ш.Гунгаадорж, З.Адьяа, Ж.Буд, Ш.Цэнджаргал нарт хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулжээ.

Мөн депутатуудыг Улаанбаатар хотноо эрүүл мэндийн үзлэгт хамрагдах болон бусад арга хэмжээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, авто машинаар үйлчлэх зэрэг холбогдох зардлыг шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ