Товчхон
               

Монголбанкны валютын сан буюу ЦООРХОЙ ХУВИН

               
2022-04-19 1

Ам.долларын төгрөгтэй харьцах үнэ өдрөөс өдөрт өссөөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 3050 төгрөгтэй тэнцэх боллоо. Өнөөдрөөс /2022.04.19/ ердөө тав хоногийн өмнө /2022.04.14/ Сангийн сайд Б.Жавхлан “таатай” мэдээ дуулгаж валютын нөөцийг нэмж байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал 129 сая ам.долларын орлогыг Монголбанкинд нийлүүлсэн ба нэг сарын хугацаанд 600 сая орчим ам.долларыг төв банкинд тушаах боломжтойг хэлсэн юм. Ингэснээр валютын нөөц тодорхой хувиар нэмэгдэж ханшийн өсөлтийг барих хэмжээнд хүрэх байсан.

Өдөрт 2-3 төгрөгөөр нэмэгдэж байсан ам.долларын ханш дээрх мэдээллийг гарсны маргааш 0.19 төгрөгөөр буурч “итгэлийн гал” ноцоох шахсан ч үнэндээ нэг өдрийн “ам таглалт” байжээ. Түүнээс хойш ам.доллар өссөөр байгаа нь нүднээ ил. Энэ нь манай улсын валютын сан цоорхой хувин болсныг илтгэж байна уу. Эсвэл хэн нэгэн дороос нь цоолж сууна уу гэсэн хардлагыг төрүүлж буй. Валютын сан руу орлого нэмсээр байхад, мөн арилжааны банкууд валют гаргахгүй байхад долларын ханш өссөөр байгаа нь энэ хардлагыг төрүүлж байгаа юм.

Өнөөдрөөс хоёр сарын өмнө /2022.02.19/ ам.долларын ханш 2860 байсан ба 60 хоногийн хугацаанд 200 орчим төгрөгөөр нэмэгдэв. Өөрөөр хэлбэл хоёр сарын өмнө 1000 ам.долларыг 2,860,000 төгрөгөөр арилждаг байсан бол өнөөдөр 3,050,000 төгрөгөөр арилжих юм. Бодит байдал дээр ам.доллар худалдаж авъя гээд ч арилжааны банкууд валютын зарлага гаргахгүй байгааг онцлон дурдах хэрэгтэй.

ОЛОН УЛСАД ӨСДӨГ БА БУУРДАГ БОЛ МАНАЙД ЗӨВХӨН ӨСДӨГ

Олон улсад гадаад валют тодорхой хэмжээгээр өссөн бол эргээд буурдаг зүй тогтол бий. Харин манайд өссөн бол буудаггүй жамтай. Энэ хүрээнд сүүлийн есөн сарын хугацаанд манай хоёр хөршийн хувьд болон манай улсын хувьд валютын ханш ямар хэмжээнд байсныг графикаар үзүүлж байна.

Ам.доллар рублитэй харьцах ханш
Ам.доллар юаньтай харьцах ханш
Ам.доллар төгрөгтэй харьцах ханш

Б.Амарбаясгалан

Холбоотой мэдээ