Г.Отгонцэцэгийн шавь нар дүүргийн аваргаас таван медаль хүртэв

               
2022-04-19 0

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахтсан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг Токиогийн олимпын дараа зодог тайлсан юм.

Тэрбээр эх орондоо “Winner” нэртэй клуб байгууланажиллаж байгаа юм. Тэгвэл Г.Отгонцэцэгийн бэлтгэсэн шавь нар амжилт гаргаад эхэлжээ. “Winner” клубийн тамирчдын анхны тэмцээн Баянгол дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, Маргад 44 кг-д, Доржсүрэн 50 кг-ын жинд түрүүлж, дүүргийн аварга болов. Мөн 40 кг-д Ялгуунсолонго мөнгө, 34 кг-д Билгүүнгарьд, 50 кг-д Жавхлантөгс нар хүрэл медаль хүртсэн байна.

May be an image of 2 people, people standing and indoor

Холбоотой мэдээ