Товчхон
               

Сүүний урамшууллын 3.6 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлээд байна

               
2022-04-19 0

Засгийн газрын 2020 оны тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан. 

Энэ журмын дагуу 2022 оны 1, 2, 3 дугаар сарын сүүний урамшуулал болох 3.6 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлээд байна.

Нийт 5,527 малчин 2022 оны нэгдүгээр сард 2.1 сая литр, хоёрдугаар сард 2.2 сая литр, гуравдугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн сүү боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ