Оюутан, сурагчид сансар, технологийн дэлхийн хамгийн том “Teknofest” фестивальд оролцох боломжтой

               
2022-04-19 0

Хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, бүтээлийг дэмжих зорилготой 2022 оны “Teknofest” фестиваль болно. 

Фестиваль ирэх наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд 39 төрлөөр Турк улсын Самсун хотын Чаршамба нисэх онгоцны буудалд зохион байгуулагдана. Энэхүү фестивалыг: 

  • 2018 онд анх удаа Турк улсын Истанбул хотын нисэх онгоцны буудалд
  • 2019 онд Ататурк нисэх онгоцны буудалд 
  • 2020 онд Газиантеп хотод 
  • 2021 онд Ататурк нисэх онгоцны буудалд тус тус зохион байгуулагджээ. 

Фестивальд орон орноос оюутан, сурагч, залуус, хувь хүн, багаар шалгаруулалтад бүтээлээ танилцуулах хэлбэрээр оролцдог. Онлайнаар бүртгүүлэхдээ баг болон төслийн танилцуулгыг англи хэлээр бэлтгэсэн байх шаардлагатай. Тэмцээний шүүгчээр академич, инженер, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж, амжилттай оролцсон багуудыг шалгаруулж шагнал олгодог.

“Teknifest-2022” фестивалиас хүүхэд, залуусын технологийн төслийг дэмжиж эхний шатанд шалгарсан багуудад сонирхлоо хөгжүүлэх, техник, технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нь зориулж нэг сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. TEKNOFEST-т шалгарч, тэнцсэн багуудыг нийт 400 мянган  ам.долларын шагналтай. 

Хар тэнгисийн бүсийн орнуудын нисэх онгоц, сансар огторгуй болон технологийн “TEKNOFEST” фестивальд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

Холбоотой мэдээ