
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 993.8 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 1.3 (37.1 хувь) их наяд төгрөгөөр, валютын харилцах 500.4 (22 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 182.5 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (30.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 4.9 (87.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.9 (12.8 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 20.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 16.4 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 331.7 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Бараг мөнгөний 13.7 (66 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.3 (20.6 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.8 (13.4 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 994 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 44.1 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 12 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Гадаад цэвэр актив /ГЦА/ 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 649.4 (34.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (82.2 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 25.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 815.4 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 6.6 (35.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

0 cэтгэгдэлтэй