
Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар албаныхан ажиллаж байна.
Тодруулбал, Дарьганга сум Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220км-т, сумын төвөөс зүүн зүгт 60км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага 2021.04.18-ны өдрийн 22:50 минутад иржээ.
Хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан алба хаагчид, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0184 ангийн 0160 дугаар салбарын, Дарьганга болон Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас гээд нийт 61 хүн, найман автомашинтайгаар ажиллаж байна.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар

0 cэтгэгдэлтэй