Нэн ховордсон аварга яст мэлхийг амжилттай үржүүлжээ

               
2022-04-19 0

Их Британийн амьтны хүрээлэнд Галапагос төрлийн аварга яст мэлхийг анх удаа амжилттай үржүүлжээ.

Шинээр төрсөн хоёр яст мэлхийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Аварга яст мэлхийг арваннэгдүгээр сард үржүүлэгт оруулсан байна. Бяцхан яст мэлхийнүүд одоогоор теннисний бөмбөг шиг жижиг хэмжээтэй байгаа ч насанд хүрсэн хойноо 190 кг хүртэл өсөх юм.

Галапагос төрлийн аварга яст мэлхий нь 100 гаруй жил амьдардаг бөгөөд биеийн хэмжээгээрээ хамгийн томдоо ордог яст мэлхийн төрөл юм. Аварга Галапагос яст мэлхийг Олон улсын байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтад нэн ховордсон амьтдын тоонд оруулсан байдаг. 19-р зуунд 200,000 тоо толгой байсан бол өдгөө дэлхий дээр 15,000 орчим үлдсэн гэх судалгаа бий.

Энэ тухай тус амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Шон Фоггетт хэлэхдээ, “Устахад тун ойрхон байсан эдгээр яст мэлхийг амжилттай үржүүлсэндээ бид үнэхээр баяртай байна. Энэхүү төрөл зүйлийг тодорхойгүй, мөхөх эрсдэлтэй ирээдүй хүлээж байж ч магадгүй юм. Анх 2018 онд галапагос төрлийн аварга яст мэлхийг бидэнтэй нэгдсэнээс хойш бүгд энэ өдрийг л хүлээж байлаа. Уг үйл явдал нь ховордож буй төрөл зүйлийг хамгаалахад тусалсан томоохон амжилт боллоо” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ