Өнөө шөнө, маргааш цас орж, хүчтэй шуурга шуурна

               
2022-04-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд мөстөлт, хальтаргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Холбоотой мэдээ