
БНСУ-д өсвөр насны 100 гаруй охидын бэлгийн мөлжлөгийн шинжтэй бичлэг хийж, 13 настай охинд бэлгийн дарамт учруулсан хэргээр бага ангийн багш долоон жилийн хорих ял оноолоо гэж Сөүл хотын шүүхээс мэдэгдлээ.
2012 оноос хойш Сөүл хотын нэгэн бага сургуульд багшилж байсан 30 гаруй насны эрэгтэйг 2015-2021 оны хооронд олон нийтийн сүлжээгээр танилцсан 120 орчим өсвөр насныхны бичлэгийг авч, 1910 гаруй бэлгийн хүчирхийллийн контент хадгалсан хэрэгт яллагдагчаар татжээ. Үүгээр ч зогсохгүй 2020 онд нэгэн зочид буудалд 13 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна.
Шүүхээс түүнийг “Яллагдагч хохирогчдын бэлгийн дур хүслээ тодорхойлох чадваргүй, өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг ашиглан бэлгийн дур хүслийнхээ субъект болгосон”хэмээн мэдэгдэв. Мөн “Яллагдагч нь хохирогчтой ойролцоо насны хүүхдүүдэд хичээл заадаг бага сургуулийн багш байсан тул энэ хэрэг илүү цочирдмоор байна” гэжээ.
Шүүхээс яллагдагчийг 80 цагийн турш бэлгийн хүчирхийллийн эсрэг эмчилгээ хийлгэж, таван жилийн хугацаанд хохирогчдын хэн болохыг нь илчлэхийг даалгасан байна. Гэмт этгээд нийт долоон жил хүүхэдтэй ажилласан туршлагатай багш байжээ.
Эх сурвалж: Yonhap news

0 cэтгэгдэлтэй