Товчхон
               

Он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолсон байна

               
2022-04-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Энэ сарын 8-14-ний өдрүүдэд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаржээ.

Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 14.6 хувийн өсөлттэй байна.

Он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолсон байна. 

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 13, төмөр замаар 1355 чингэлэг буюу оны эхнээс нийт 806.5 мянган тонныг экспортолжээ. 

Түүнчлэн Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 3,548.2 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2 хувиар өсөв.

Эх сурвалж: УУХҮЯ

Холбоотой мэдээ