Монгол хэл бичгийн давтан шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно. 

Шалгалтын бүртгэл өнөөдрийн 18:00 цагт дуусах бөгөөд дурдсан хугацаанд энд дарж бүртгүүлэх боломжтой.

Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Үүнд 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байв. Эхний шалгалтад оролцож чадаагүй болон босго оноондоо хүрээгүй бол тавдугаар сарын 7-нд хамрагдах боломжтой. Хэрэв давтан шалгалтад босго оноогоо авч чадаагүй бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх эрхгүй болох юм.

зураг

Холбоотой мэдээ