Товчхон
               

Газрын мэдээллийн цахим системд бүртгүүлэх хугацааг сунгалаа

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргалаа.

Мөн кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn системээс “Өөрийн газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт”-ийг илгээх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон газрын гэрээ, гэрчилгээ холбогдох материал байгаа бол www.egazar.gov.mn системд бүртгэлтэй эсэхийг шалгаж, хэрэв мэдээлэл байхгүй бол цахим хүсэлтээ илгээх юм.

Газрын албаны мэргэжилтэн цахим хүсэлтээр ирүүлсэн материалд хяналт тавьж өргөдөл үүсгэн нөхөн бүрдүүлэх зарчмаар мэдээллийн санд бүртгэх боломжийг бүрдүүлээд байна.

Нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 68,172 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгээд байна гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ