Дархан-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг өдрийн цагаар явахаар боллоо

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг явуулахаар болсон байна.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “УБТЗ ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай уулзахдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсны дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагаас эхлэн нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо.

Уг галт тэрэг УБ өртөөнөөс 8:50 цагт хөдөлж, Дархан өртөөнд 13:17 цагт ирэх бол Дархан өртөөнөөс 14:07-д хөдөлж, УБ өртөөнд 19:00 цагт очно” хэмээн мэдээлжээ.

зураг

 Гэрэл зургийг Azjargal Boldbaatar фэйсбүүк хаягаас авав.

“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны/2023/ аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна” хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ