Товчхон
               

Таны ментор хэн бэ: Ментороо олох 10 зөвлөмж

               
2022-04-20 0
Гэрэл зургийг: MPA

Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд хүмүүс өөрийн карьертаа амжилт гаргах, албан тушаал ахих эсвэл өөр чиглэлд хүч сорих буюу нэгэн хэвийн амьдралаас ахиж, дэвших боломжууд бидний эргэн тойронд буй. Энэ үед туршлагатай нэгнээс ажил, амьдралын зөвлөгөө тусламж хүсэх шаардлага бодитойгоор нүүрлэдэг. Энэ асуудал нь олон улсад менторшип буюу зөвлөх үйлчилгээгээр түгэн дэлгэлгэрсээр байгаа билээ. Тэгвэл ментор гэж хэн болох, та түүнийг хэрхэн сонгох, хэрхэн харилцах болон түүнээс ямар туслалцаа хүсэх боломжтой вэ.

Та юу хайж байгаагаа олж мэдэх, өөрт тохирох зөвлөгчөө олж, амжилттай зөвлөгч болоход тань туслах 10 зөвлөмжийг хүргэж байна.

1. Ментор гэж хэн болохыг ойлгох
Ментор гэдэг нь таныг хөгжөөн дэмжиж, чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, шинэ боломжуудыг эрэлхийлэхэд тань урамшуулж, шинэ үүрэг хариуцлага хүлээх зэрэг хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тань туслах хүн юм. Ихэнхдээ таны зөвлөгч нь тантай ижил салбарт ажилладаг, эсвэл ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг хэн нэгэн байж, карьераа хэрхэн ахиулахыг тань ойлгоход тань туслах болно. Үе тэнгийнхнээсээ зааварчилгаа авах боломжтой хэдий ч ихэнх зөвлөгчид карьерын хувьд чамаас дор хаяж нэг юмуу хоёр шатаар дээр байх нь зүйтэй. Ментор бол спонсер буюу ивээн тэтгэгч биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Ихэнх хүмүүс зөвлөгчтэйгээ урт хугацааны, ганцаарчилсан харилцаатай байдаг бөгөөд хүмүүс ихэвчлэн зөвлөгчийг ийм байдлаар төсөөлдөг нь цорын ганц сонголт биш юм. Та илүү ихийг мэдэхийг хүсч буй тодорхой ур чадвартай эсвэл туршлагатай хэн нэгнийг олж, тэдэнтэй нэг удаагийн, нэг цагийн уулзалт хийн ярилцаж, зөвлөгөө авах боломжтой.
Энэ талаар Детройт дахь Ally Financial компанийн Хүний нөөцийн ахлах ажилтан Кэти Паттерсон “Уламжлалт ганцаарчилсан зөвлөгөө нь илүү хувийн шинж чанартай, дотно, гүнзгий яриа өрнүүлдэг ч ийм төрлийн зөвлөгч нь бүх нөхцөл байдалд тохирохгүй байж магадгүй” гэж хэлсэн байна.

2. Зорилгоо тодорхой болго
Та хэн нэгнийг зөвлөгчөө болгох талаар бодохоосоо өмнө юу сурмаар байгаа болон хаана хүрэхээ тодорхой болгох хэрэгтэй. Ихэнх менторуудын зорилго нь танд шинэ орчин нөхцөл, бэрхшээлийг даван туулах болон илүү их дэмжлэг, удирдамж шаардлагатай байгаа ажлын талбарт илүү сайн дадаж, мэргэшихэд туслах явдал юм.
Таны ажлын гүйцэтгэлийн цоорхойг тодорхойлж, салбар эсвэл ажил олгогчийнхоо талаар юуг илүү сайн ойлгох хэрэгтэйг тодорхойлоход тань ментор тусална.

3. Өөрт тохирсон зөв ментороо олох
Та ямар ур чадварын талаар тусламж хүсч байгаагаа тодорхой болго. Үүний дараа ажлын хамт олон, гэр бүлийн найз нөхөд, коллежийн төгсөгчдийн сүлжээ гэх мэт эргэн тойрныхоо хүмүүсийг харан, боломжит менторыг хайж олох хэрэгтэй.
Таны зөвлөгч заавал удирдах албаны ажилтан байх албагүй. Тэд чамаас хэдхэн түвшний дээгүүр байж болно. Чухамдаа 3-5 жилийн өмнө чиний одоогийн түвшинд байсан хэн нэгэн чамд өдөр тутам тохиолдол хүндрэл бэрхшээлийг илүү сайн ойлгож мэдрэх боломжтой учир насны хувьд 3-5 насаар ахмад хүнээс зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй.
Жишээлбэл, хэрэв та удирдлагын албан тушаалд томилогдсон инженер бол та үргэлж сайн харилцаатай байсан, хэдэн жил инженерийн менежерээр ажиллаж байсан хүнд хандаж болно.

4. Тал талын өнцгөөс харахаа мартуузай
Танаас өөр ертөнцийг үзэх үзэлтэй зөвлөгч олох нь чухал. Хэрэв та үнэхээр өөрийгөө түлхэж, өсөн дэвших гэж байгаа бол чамд тэс ондоо үзэл бодлыг өгч чадах зөвлөгч хэрэгтэй. Энэ нь өөр хэлтэст ажилладаг эсвэл ажлын байрыг чамаас өөрөөр мэдэрдэг өөр нэгэн хүн байж болно.

5. Менторын харилцаа тогтоох олон арга зам бий
Менторын харилцаа тогтоох цор ганц арга гэж байхгүй. Ментор хайж яваа хэн нэгэн хамтран ажиллагсдаасаа түүнд зөвлөгөө өгөхийг тусгайлан хүссэн ч хүн бүр түүний хүсэлтийг шууд хүлээж авах тохиолдол цөөн.
Өөрийн зөвлөгчөө болгомоор байгаа хүнтэйгээ эхний удаад уулзахдаа шууд тулгарч буй асуудлаа ярихын өмнө дэлхий даяар өрнөж буй өөр олон төрлийн мэдээллийн талаар ярилцангаа кофе уухыг зөвлөж байна.
Хэрэв та хамт ажилладаг хүнээ зөвлөгчөө болгохыг хүсэх юм бол “Би таны ажлын хэв маягийг үнэхээр биширч байна, би таныг уулзалтад хэрхэн бэлддэг талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна. Та асуулт бүрт хариулттай байдаг бөгөөд та үргэлж тайван байдаг” гэх мэт үгсийг хэлбэл танд тус болно.

6. Ментортойгоо уулзахдаа яг ямар зөвлөгөө авмаар байгаагаа тодорхой илэрхийлэх
Хандаж буй ментордоо юуны төлөө ажиллаж байгаа, юунд дэмжлэг хэрэгтэй байгаа, яагаад өөр хэн нэгэнд хандахаас илүүтэй түүнд хандаж байгаагаа ойлгоход нь туслах хэрэгтэй. Та юу хайж байгаа, яагаад энэ хүнийг зөв гэж бодож байгаагаа тодорхой хэлэх нь түүнийг өөрт тань зөвлөгөө өгөхөд дэмжлэг болно.
Ментортойгоо уулзах бүртээ ямар асуудал, асуултын талаар тусламж хүсч байгаагаа тодорхойлж, тэдний цагийг анхаарч үзэх хэрэгтэй. Жишээлбэл, “Шинэ ажилтны менежментийн талаар ярихад тань 20 минут зарцуулмаар байна. Надад тулгараад байгаа зарим асуудлын талаар таны үзэл бодлыг авч болох уу” гэж асуух хэрэгтэй.

7. Ментордоо хялбар болго
Уулзах газар олох эсвэл Zoom дуудлага хийх гэх мэт логистикийн асуудалд анхаарал хандуулж, зөвлөгчийнхөө цагийг хүндэтгэ. Уулзалтын өмнөх өдөр хэлэлцэх асуудал эсвэл асуултаа илгээх талаар бодож үзээрэй, ингэснээр зөвлөгч тань танд хэрхэн хамгийн сайн туслах талаар бодох цаг гаргах болно.
Уулзалтдаа цагтаа ирээрэй. Хэрэв биечлэн уулзаж байгаа бол кофеных нь төлбөрийг та төлөх хэрэгтэй.

8. Эргэх холбоотой ажилла
Хэрэв таны зөвлөгч танд ямар нэгэн үйлдэл хийхийг санал болговол эсвэл ном уншихыг санал болговол та тэдний зөвлөгөөг дагаснаар ямар үр дүнд хүрснээ цахим шуудангаар эсвэл дараагийн уулзалтаараа хэлж, тэдний санал хүсэлтийг нэгтгэж байгаагаа харуулаарай. Жишээлбэл, хэрэв та хэрэгтэй гэж үзсэн нийтлэлээ уншвал зөвлөгчдөө илгээж, энэ нийтлэл таны саяхан болсон яриатай ямар холбоотой болохыг хэлээрэй.

9. Менторууд карьераа дагаад өөрчлөгдөх болно гэдгийг мэдэж аваарай
Цаг хугацаа өнгөрөхөд таны зөвлөгчөөр сонгосон хүмүүс таны хаана байгаа, тэр мөчид юу хамгийн их хэрэгтэй байгаагаас хамааран өөрчлөгдөх магадлалтай.
Та амжилт гаргаж, ажлын байраа (эсвэл бүр мэргэжлээ) сольж, янз бүрийн асуулт, сорилт, боломжуудыг сонгохдоо зорилгоо тодорхойлох, зөв ​​боломжит зөвлөгчийг олох, холбоо тогтоох, харилцаа тогтоох үйл явцыг давтаж болно.

10. Талархлаа илэрхийл
Таны зөвлөгч ч бас хувийн амьдрал, ажил, үүрэг хариуцлагатай тул тэдний цагийг хэт их шаардахгүй байж хүндэтгэл үзүүлээрэй.
Талархаж, сайхан сэтгэлээ илэрхийлэх жижиг аргуудыг ол. Энэ нь гараар бичсэн тэмдэглэл эсвэл тэдний карьерт ашигтай байх мэргэжлийн танилцуулга хийх санал байж болно.
Төгсгөлд нь гэж хэлэхэд тухайн ментор өөрт чинь санаа тавьдаг шиг та түүнд санаа тавьдаг гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.

МЕНТОРООСОО АСУУХ 25 АСУУЛТ

1. Юу хийхийг хүсч байгаагаа ойлгож ухаарсан тийм мөч танд хэрхэн тохиосон бэ?
Was there a moment when you realized you wanted to do what you do now?

2. Тэмүүлэл, урам зориг орсон тэр мөч яг ямар санагдсан бэ?
What was that spark of inspiration like?

3. Одоо таныг ажилдаа ирэх тэмүүллийг юу бий болгож байна?
What inspires your work now?

4. Урам зориггүй, шийдэж чадахгүй асуудал тулгарсан юм шиг санагдах үед та ажилдаа хэрхэн ханддаг вэ?
How do you approach your work when you feel a mental block toward it, or are feeling uninspired?

5. Карьерын төлөвлөгөө, сэдэлжүүлэлтээ хийх гэж байгаа хүнд өгөх хамгийн сайн зөвлөгөө тань юу вэ?
What’s the best advice you can give to help plan and inspire a career?

6. Компани уу, эсвэл харилцагч уу аль нэгийг нь сонгож ажиллах болбол таны хувьд татгалзаж чадахгүй хэсэг нь аль вэ?
What are non-negotiables for you when it comes to choosing a company or client to work with?

7. Эрсдэл үүрэх үеийн хүнд байдлаас та яаж суралцаж чаддаг вэ?
How have you learned to embrace risk-taking?

8. Танд өөрт тань ментор бий юу? Тийм бол, энэ харилцаа хэрхэн бий болсон, тэр хүн танд юу заасан бэ?
Do you have a personal mentor? If so, how did that relationship come to be and what have they taught you?

9. Та хийдэг ажлаа хүсэл тэмүүлэл гэж үзэх үү? Эсвэл хүсэл тэмүүллээсээ ажлаа салгах гэж оролддог уу?
Would you consider your work a passion? Or do you try to separate work from your passions?

10. Манлайллын тухай суралцсан хамгийн чухал хичээл таны хувьд юу вэ?
What is an important leadership lesson you have learned?

11. Ажил болон гэр бүлийн хооронд тэнцвэр тогтоож чадсан уу?
Do you find balance between your work and home lives?

12. Хэрэв тийм бол ямар арга олсон бэ?
If so, how do you approach that?

13. Танд бүтээмж бий болгодог эсвэл хүрээлэн буй орчинд ашиг тусаа өгдөг зан үйл эсвэл дадал хэвшил бий юу?
Do you have a ritual or routine that you have found benefits your productivity or environment?

14. Үр дүнгийн үнэлгээ бэлтгэх хамгийн шилдэг арга зам юу вэ?
What is the best way to prepare for a performance review?

15. Асуудал гарч ирэх үед шийдвэр гаргах явцдаа та сэтгэл хөдлөлөө яаж тусгаарладаг вэ?
How do you keep your feelings separate from your decision-making, if the issue arises?

16. Салбарынхаа шинэ мэдээллээс хоцрохгүй, тасралтгүй шинэчилдэг арга зам тань юу вэ?
How do you stay on top of industry news and updates?

17. Би түүчээлж явахын тулд дагах ёстой сошиал сувгууд, үзэж судлах шаардлагатай вэб сайт, ном, хэвлэл юу байдаг бол?
Are there particular websites, periodicals, social media accounts, books or other options I should be following to stay ahead of the curve?

18. Сүлжээн дотор байхаас хамаарах үйл явдлууд таны ажилд ашиг тусаа өгдөг үү? Тийм бол яг аль нь танд таалагддаг вэ?
Does your work benefit from networking-specific events? If so, which ones do you actually enjoy?

19. Би микроменежментгүйгээр ажлаа сайн хийж чадаж байгаагаа яаж хамтран ажиллагсдадаа эелдэгээр ойлгуулах вэ?
How can I politely communicate to my coworker that I thrive without micromanagement?

20. Өөрт байдаг итгэл үнэмшилдээ сорилт хийх эсвэл харах өнцгөө өөрчилж тэлэхийн тулд танд тогтмол хийдэг зүйл бий юу? Тийм бол юу вэ?
What do you do to constantly challenge any limiting beliefs you may have and open your mind to new perspectives?

21. Өдрийг эхлүүлэх хамгийн таатай арга зам тань юу вэ?
What is your favorite way to start the day?

22. Хэрвээ танд боломж олдсон бол энэ бүхнийг өөрөөр яаж хийх байсан бэ?
How would you have done it all differently, if given the chance?

23. Бүтээмж болон ажлын орчинд тань нөлөөлдөг таны үндсэн үнэт зүйл нь юу вэ?
What are your core values when it comes to work environment and productivity?

24. Намайг яг тохирно гэж үзэж байгаа Х, Ү, Z дурын компани та мэдэх үү? Тийм бол холбож өгч болох уу?
Do you know anyone who works at X, Y or Z companies that I could connect with about a potential opportunity?

25. Ажлын өргөдөлд зориулж та надад тодорхойлолт гаргаж өгөөч?
Would you be willing to be a reference on my job application?

Монгол Улсад менторшип чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд

1. Mentor Mongolia

https://www.facebook.com/MentorMongolia2022/

2. Women Entrepreneur Mentors Club/Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб https://www.facebook.com/WEMClub/

3. MENTOR HUB

https://www.facebook.com/mentorhubofficial/

4. Global Citizen Mentorship Program

https://www.facebook.com/Global-Citizen-Mentorship-Program-2306092999675010/

5. Mentorship For RISE

https://www.facebook.com/jcimentorship/

6. Women’s Mentorship Programme

https://www.facebook.com/Womens-Mentorship-Programme-101876765451174/

Холбоотой мэдээ