МҮОХ-ны “Парис-2024” олимпын мөчлөгт ажиллах бүрэлдэхүүнийг батлав

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2022.04.19/ Олимпик хауст боллоо.

Тус хурлаар Допингийн эсрэг үндэсний зөвлөл болон “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Түүнчлэн энэ удаагийн хурлаар “Парис-2024” Зуны олимпын наадмын мөчлөгт МҮОХ-ны ажиллах бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Холбоотой мэдээ