
NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Финикс Санс талбайдаа Нью Орлэнс Пэликансыг хоёр дахь удаагаа хүлээн авч 125:114 харьцаагаар хожигдлоо.
Өнөөдрийн тоглолтод Пэликансаас Брэндон Инграм 37 оноо 11 самбар 9 дамжуулалт өгөн трибл дабл хийхэд тун дөхсөн сайн тоглолтоор багаа манлайлсан бол С.Ж Макколум 23 оноо 9 дамжуулалт өгч хожилд хувь нэмрээ оруулав.
Финиксийн хувьд харамсалтай мэдээ болж багийн шилдэг тоглогч Дэвин Бүүкэр тоглолтын 24 дэх минутад баруун гуяны арын шөрмөсийн бэртлийн улмаас тоглолтыг чөлөөллөө. Тэрбээр 24 минутад 31 оноо аваад байсан юм.
Ингэснээр Финикс-Нью Орлэнсийн цуврал 1:1 харьцаатайгаар үргэлжилж байна.

0 cэтгэгдэлтэй