ОХУ Европын 36 дипломатчийг нутаг буцаав

               
2022-04-20 0

ОХУ-ын дипломатчдыг хөөсний хариу болгож Москва Европын хоёр орны 36 дипломатчийг нутаг буцаажээ.

Тодруулбал, Бельги улсын 21 дипломат ажилтан, Нидерланд улсын 15 дипломат ажилтныг “персона нон грата” хэмээн зарлаж, ОХУ-ыг орхин явах хоёр долоо хоногийн хугацаа өгсөн талаар ОХУ-ын ГХЯ-наас мягмар гарагт мэдэгдэв.

Мөн Москва Люксембургийн элчийг дуудаж, Европын жижиг улс ОХУ-ын Элчин сайдыг нутаг буцаасан явдалд хариу арга хэмжээ авч магадгүй гэдгийг анхааруулсан байна.

Гуравдугаар сарын 29-нд Нидерланд улс Москвагийн 18 дипломат ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргасан нь ямар ч “үндэслэлгүй” гэж ОХУ-ын ГХЯ мэдэгджээ. Мөн Бельгийн хийсэн ижил төстэй алхамыг “өдөөн хатгасан”, Люксембургийн шийдвэрийг “найрсаг бус үйлдэл” гэж нэрлэсэн байна.

ОХУ Украин улс руу довтолсноос хойш барууны зарим орнууд ОХУ-ын дипломат ажилтнуудыг нутаг буцаах шийдвэр гаргасан.

Холбоотой мэдээ