Товчхон
               

“Netflix” 700 мянган хэрэглэгчээ алджээ

               
2022-04-20 0

Дайн, инфляци, ширүүн өрсөлдөөнтэй цаг үе “Netflix” компанид хүндээр тусав. Тодруулбал, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд “Netflix” хамгийн олон хэрэглэгчээ алджээ. Цаашид ч илүү их алдагдал хүлээж мэдэхээр байгаа нь хөгжин цэцэглэж буй компанийн хувьд таамаглаагүй ирээдүй болж байна.

“Netflix” компани энэ онд 2.5 сая хэрэглэгчтэй болно гэж таамаглаж байтал дайны дараа Орос дахь үйлчилгээ нь түр зогсч, улмаар 700 мянган хэрэглэгчээ алджээ.

Үүнтэй холбоотойгоор “Wall street” дахь тус компанийн хувьцааны үнэ өчигдөр 26 хувиар унав. Энэ оны нэгдүгээр сард шинэ хэрэглэгчийн тоо төдийлөн нэмэгдэхгүй байгааг анхааруулснаас хойш зах зээлийн үнэлгээнийхээ тал хувийг алдсан гэхэд болно. Тиймээс “Netflix” компани өрсөлдөгчид болох “HBO Max”, “Disney+” сувгуудын нэг адил зар сурталчилгаа бүхий үйлчилгээний хямд хувилбарын талаар бодоход хүрчээ.

2021 оны гуравдугаар улирлын байдлаар “Netflix” компани 214 сая төлбөртэй гишүүнчлэлтэй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16 саяар өссөн үзүүлэлт юм.

“Манай хэрэглэгчид намайг зар сурталчилгааны эсрэг бөгөөд энгийн байдлыг шүтдэг гэдгийг мэднэ. Би хэрэглэгчдийнхээ сонголтыг юу юунаас илүү хүндэтгэдэг” гэж гүйцэтгэх захирал Рид Хастингс хэлэв. “Stranger Things”, “Ozark” тэргүүтэй үзэгчдийн таашаалд нийцсэн олон кинонууд эргэн ирж байгаа хэдий ч энэ хавар дахин хоёр сая үзэгчээ алдаж болзошгүй гэсэн таагүй таамаглалыг “Reuters”-д нийтэлжээ. Цар тахал, дайн, өрсөлдөгч компаниуд зэрэг томоохон хүчин зүйлс мэдээж байгаа ч шинэ хэрэглэгчийн тоо буурч байгаа өөр нэг шалтгаан нь хэрэглэгчид нууц үгээ хоорондоо хуваалцдаг явдал юм.

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ