Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт шинээр орон сууц худалдан авбал ипотекийн зээлийн 50 хувийг төрөөс даана

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Энэ удаагийн Төсвийн тодотголын нэгэн гол анхаарал хандуулж буй чиглэл нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих талаар Ерөнхий сайд онцоллоо.

Тэрбээр хөдөө орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг батлан даах, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн, ААН-үүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээлийг олгох зэргээр хөнгөлөлт үзүүлэх талаар хуульд тусгасан болохыг мэдээллээ.

Холбоотой мэдээ