Увс аймагт “Хөдөлмөрөө үнэлүүлэх, цалингаа нэмэгдүүлье” тайван жагсаал болж байна

               
2022-04-20 0

Увс аймгийн боловсролын салбарт ажиллаж буй үйлчилгээний ажилчид өнөөдөр “Хөдөлмөрөө үнэлүүлэх, цалингаа нэмэгдүүлье” уриан дор тайван жагсаал зохион байгууллаа.

Тус жагсаалд хөдөө сумдын сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилчдын төлөөлөл оролцсон юм. Тухайлбал Увс аймгийн Түргэн сумаас 10 хүний төлөөлөл иржээ. Тэдний нэг болох Я.Ноосой гуай хэлэхдээ “Би боловсролын байгууллагад галч, слесариар 30 жил ажиллаж байгаа. Өнөөдөр бидний цалин амьдралд хүрэлцэхгүй, маш бага байна. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр, иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдсээр байна. Миний хувьд 30 жилийн хөдөлмөрөө сарын 420 мянган төгрөгөөр үнэлүүлж байна. Иймд бид цалингаа нэмэгдүүлэхийн тулд энэхүү жагсаалыг зохион байгуулан, төрд дуу хоолойгоо хүргэхийг хүссэн” гэлээ.

Холбоотой мэдээ