Товчхон
               

Шаргын голд гурван настай хүүхэд унаж, энджээ

               
2022-04-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Энэ сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шаргын голд гурван настай хүүхэд унаж, энджээ.

Тодруулбал, 3-4 насны хоёр хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад бага нь усанд унасан байна. Эргийн ойролцоох айлын хүн эрэг дагуу хүүхэд гүйхийг хараад ирэхэд хүү гол руу зааж уйлсан байна. Ингээд тухайн иргэн гол руу очиход унасан хүүхэд хөвж явсан бөгөөд уснаас гаргахад амиа алдсан байжээ.

Урин дулаан болж, шар усны үерийн эрсдэл нүүрлэж буй энэ цагт голын эрэгт бага насны хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ