Товчхон
               

Японд Украины далбаатай төстэй өнгөөр будсан галт тэрэг явж эхлэв

               
2022-04-20 0

Японы баруун хэсэгт орших Такамацу хотын нэгэн төмөр замын ажилтнууд дайны хөлд нэрвэгдсэн улсуудтай эв санааны нэгдлээ илэрхийлэхийн тулд Украйны далбааны өнгөөр будсан ​​галт тэрэг явуулж эхэлжээ.

Такамацу-Котохира цахилгаан төмөр замын компанийн ажиллуулдаг шар, цэнхэр өнгөөр будсан хоёр вагонтой галт тэргэнд “Бид тантай хамт байна”, “Хүмүүсийн амь насыг хамгаалахын төлөө ажиллаж буй Украины төмөр замын операторуудад” гэсэн үгсийг бичсэн байжээ.

Галт тэрэг будах санааг анх гаргасан операторын ажилтан 35 настай Киоко Имай “Амь насаараа дэнчин тавьж ажиллаж байгаа (төмөр зам) ажилчдад хүндэтгэл үзүүлэх ямар нэг зүйл хийхийг хүссэн” гэжээ.

Кагава мужийн Котоден гэгддэг оператор галт тэрэгний зурагтай наалт зарж, борлуулалтын ашгийг бүхэлд нь Япон дахь Украины Элчин сайдын яаманд хандивлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ