Товчхон
               

Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь олдмол бэрхшээлтэй болжээ

               
2022-04-20 0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон асуудлыг хөндсөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” сэдэвт өдөрлөгийг аймгийн ЗДТГ-аас зохион байгууллаа.

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4126  иргэн байгаагаас 29.7 хувь нь төрөлхийн, 70.2 хувь нь олдмол бэрхшээлтэй байна. Мөн 16 хүртэлх насны 390 орчим хүүхэд байна. Эдгээрийн 70 орчим нь олдмол бэрхшээлтэй болжээ.

Аймгийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асран хамгаалагчдын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилладаг байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь зориулж орон нутгаас 3 төвийг байнгын байраар хангаж, дөрвөн төвийн үйл ажиллагааг дэмжжээ. Эдгээрт 183 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асардаг 80 гаруй асран хамгаалагч байдаг бөгөөд тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг орон нутгаас сүүлийн 9 жил санхүүжүүлж жил бүр 50.0 орчим сая төгрөг зарцуулдагбайна. 

Холбоотой мэдээ