Товчхон
               

Архангай аймгийн номын санд 500 ширхэг ном хандивлажээ

               
2022-04-20 0

Архангай аймгийн Тариат сумын уугуул Сүхбаатарын Мөнхтуяа аймгийн номын санд 500 ширхэг ном хандивлажээ. С.Мөнхтуяа нь одоогоор Английн Манчестер хотод амьдарч байгаа бөгөөд 2011 оноос оршин суугаа газраа Монгол сургуулийг үүсгэн байгуулж, хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж байна. Архангай аймгийн номын сан, ЕБС-ийн англи хэлний танхим, коридорын номын сангуудыг гадаад хэлний ном, судлагдахуунаар баяжуулах энэхүү санаачилгыг Англид суугаа монголчууд дэмжиж ийнхүү ном, зохиол хандивласан байна. Сэтгэлийн хандиваар цугларсан ном, сурах бичгүүдийг Архангай аймагт хүлээлгэн өгөх ажлыг Монгол Улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн гарджээ. Төрөлх нутгийнхаа ард иргэд, хүүхэд багачуудын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн Сүхбаатарын Мөнхтуяа танд болон ном хандивлах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд Архангайхны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ