Товчхон
               

Орхон аймаг төрийн үйлчилгээний зарим ажилчдын унааны зардлыг нэмэгдүүллээ

               
2022-04-20 0

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Ариунгэрэлт, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Батцоож нар төрийн үйлчилгээний ажилчдын төлөөлөлтэй уулзлаа.  

Уулзалтад төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг 58 байгууллагын 711 ажилчдын төлөөлөл оролцсон юм. Тэд цалин хөлс, урамшууллын талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд орон нутгийн удирдлагууд үнийн өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын /ээлжийн ажилтай/ унааны мөнгийг 50 хувь, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн цэвэрлэгээний зардлыг 2 дахин нэмэгдүүлж байгааг хэллээ. Мөн төрийн үйлчилгээний ажилчдын илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл, тогоочийн зэргийн нэмэгдлийг олгохоор болжээ. Түүнчлэн ирэх сарын нэгнээс бүх ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулна гэлээ.  

Холбоотой мэдээ