Товчхон
               

Говь-Алтай, Завхан аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлав

               
2022-04-20 0

Хүчтэй салхи шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Говь-Алтай, Завхан аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлалаа.

Тодруулбал, баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас 110 кВ-ын Булган цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Үүний улмаас Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчид түр хугацааны хэсэгчилсэн цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад ороод байна. Гэмтэл устгах бригад гэмтэлтэй цэгт засварын ажил хийж байгаа тухай “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ