
Увс аймгийн Ховд сумын иргэн Л.Ууганбаяр, Ч.Цэнд-Аюуш нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлжээ. Ихрүүдийн ээж сумынхаа ЭМТ-д оношлогдож, хяналтад байж байгаад нийслэлд ирж амаржсан байна. Л.Ууганбаярын таван хүүхэдтэй бөгөөд ийнхүү зургаа дахь төрөлтөөр гурван ихэр хүүхэд өлгийдөн авч, найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ.

0 cэтгэгдэлтэй