Монголбанканд 3.3 тэрбум ам.долларын албан нөөц байна

               
2022-04-20 0

2022 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар гадаад валютын албан нөөц 3,311.2 сая ам.доллар байна. Энэ нь 6.6 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний нөөц болохыг Монголбанк өнөөдөр мэдээллээ.

зураг

“Ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төв банканд бүгд тушаагдана.

Түүнчлэн бид Оюутолгой компанитай хэлцэл хийж байгаа. Ялангуяа алтны орцыг салгасан хэдий ч тэрхүү алтаа Монголбанканд зараач гэдэг санал тавьсан. Ингэх юм бол бид алтыг төгрөгөөр худалдаж аваад төв банкан дээр 200-гаад сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой болох юм.  

Мөн төв банкны эх үүсвэрийн нэмэгдүүлэх баталгаажаагүй хэд хэдэн эх үүсвэр байгаа. Төв банкны богино хугацааны валютын нөөцийн дутагдлыг хэвийн байдалд оруулахын тулд төв банканд тусалж ажиллаж байгаа.

Ингээд нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц ойрын нэг сарын хугацаанд төв банканд орж ирэх боломж байна. Дор хаяж тэрбум долларын орох урсгал төв банкан дээр нэмэгдэх юм бол хүндрэлээс гарах бүрэн боломжтой” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 14-ний өдөр мэдээлж байжээ.

Холбоотой мэдээ