Ёшинояа компанийн захирал ажлаасаа халагджээ

               
2022-04-20 0

Үхрийн махаар хоол хийдэг “Гюдон” сүлжээ рестораны Ёшинояа компанийн захирал их сургуулиас зохион байгуулсан лекц дээр залуу эмэгтэйчүүдийн талаар зүй бус үг хэлснийхээ төлөө ажлаасаа халагджээ.

Өдгөө 49 настай Масаки Ито нь бямба гарагт Васеда Их Сургуульд насанд хүрэгчдэд зориулсан дижитал маркетингийн талаар лекц уншихаар болсон байна.

Тэрбээр энэ үеэр эрэгтэй үйлчлүүлэгчдийг татахын тулд хоолоо эмэгтэй хүн мэтээр сэтгэж санал болгох нь үр дүнтэй арга гэжээ. Үүнд дургүйцсэн хүмүүс их байсан тул толгой компанийн зүгээс Масаки Итод хариуцлага тооцох хэрэгтэй болжээ. Маркетингийн стратегийн мэргэжилтэн гэгддэг Ито 2018 оны аравдугаар сард Ёшинояад удирдах захирлаар ажилд орсон байна.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ