
Нийгмийн даатгалын газар төрийн мэдээллийн “ХУР” системийг нийслэлийн хэмжээнд бүрэн нэвтрүүллээ.
Даатгуулагчид “ХУР” системийг түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлүүлэн, бодит мэдээллийг газар дээр нь хэвлэн, тэтгэвэр тэтгэмж авах, сайн дурын даатгалын гэрээ хийхэд ашиглаж байна. Тус системд иргэд одоогоор 16628.7 мянган удаа хандаж, QR код бүхий лавлагаа, тодорхойлолтыг хэвлэн авчээ.
Өнгөрсөн онд нийслэлд 71687 сайн дурын даатгуулагч, 34649 ажил олгогч, 719127 албан журмын даатгуулагч бүртгэлтэй байв. 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад ажил олгогч, албан журмын даатгуулагчдын тоо нэмэгдсэн бол сайн дурын даатгуулагчдын тоо 7000 орчмоор багассан байна.
Түүнчлэн 2021 оны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлагатай 22 мянган гаруй аж ахуй нэгж байгууллага байгааг НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд ажил байдалтай нь танилцах үеэр тус газрын дарга Г.Болорсүх дурджээ.

0 cэтгэгдэлтэй