Товчхон
               

“BTS” хамтлаг удахгүй шинэ цомгоо гаргана

               
2022-04-20 0

БНСУ-ын алдарт “BTS” хамтлаг энэ оны зургаадугаар сард шинэ цомгоо гаргахад бэлэн болсон тухайгаа зарласан байна.

“Big Hit Music”-ийн зүгээс албан ёсны сайт дээрээ “BTS 2022 оны зургаадугаар сарын 10-нд дахин шинэ цомогтой эргэн ирнэ” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн “Шинэ цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь тусдаа мэдэгдэлд оруулах болно. Өнгөрсөн оны 12-р сараас хойш хамтлагийнхан амралтаа дуусгаж, шинэ цомог гаргах болон тоглолтынхоо бэлтгэлд анхаарлаа хандуулсан” гэжээ.

Удахгүй гарах цомогт солонгос хэл дээрх дуу орсон бол 2020 оны арваннэгдүгээр сард “BE” хэмээх сүүлчийн бүрэн хэмжээний цомгоо гаргаснаас хойших анхны цомог болох юм. Мөн шинэ цомгийн нээлт нь зургаадугаар сарын 13-нд болох 9 жилийн ойтой давхцаж байна.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ