
Амь насны даатгалаас их хэмжээний нөхөн төлбөр авахын тулд 2019 онд хамсаатны хамтаар нөхрөө хөнөөсөн эмэгтэйг Сөүл хотын хойд хэсэгт баривчилжээ.
Хүн амины хэргийн сэжигтэн Ли Юн Хэ нь 2019 оны зургадугаар сард нөхрөө Сөүлээс зүүн тийш 60 км-ийн зайд орших Гапёнгийн хөндийд живж нас барсан хэмээн мэдүүлж, даатгалын мөнгө болох 800 сая авахаар оролдсон байна.
Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөрийн хамсаатан болох Чо Хён Сүгийн хамт прокурорт байцаагдах үеэрээ зугтсан юм. Цагдаагийн газраас тэднийг гуравдугаар сарын сүүлээр эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан бөгөөд ийнхүү баригдаж, хийсэн хэрэг нь ил болжээ.
Эх сурвалж: Yonhap news

0 cэтгэгдэлтэй