Бостон цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ

               
2022-04-21 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс талбайдаа Брүүклин Нетсийг хоёр дахь удаагаа хүлээн авч 114:107 харьцаагаар хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Селтиксээс Жэйлэн Броун 22 оноогоор багаа оноо авалтаар тэргүүлсэн бол түүнээс гадна зургаан тоглогч 10-аас дээш оноо аван жигд багийн тоглолт үзүүлснээр хоёр дахь тоглолтод хожив.

Харин Нетсээс Кэвин Дурант 27, Брюс Броун 23, Сет Көрри 16 оноог тус тус авсан байна.

Ингэснээр Бостон-Брүүклиний цуврал 2:0 харьцаатайгаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ