
Авлигатай тэмцэх газраас иргэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газар хүргүүлжээ.
Уг саналыг Прокурорын байгууллагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирүүлснийг маргааш 09:00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
Түүнчлэн АТГ-аас өчигдөр түүний хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй