Товчхон
               

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

               
2022-04-21 0

ХХААХҮЯ-аас Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд Бодлого судлалын төв, ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнологийн сургуультай хамтран Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлгийг ХААИС-ийн байранд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09:00-12:00 цагийн хооронд зохион байгуулна. 

Хэлэлцүүлэгт төслийг хэрэгжүүлэгч байгууллага ХХААХҮЯ-ны төлөөлөл болон харьяа байгууллага, агентлаг, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бодлого судлалын төв, 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албаны дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. 

Хэлэлцүүлгээр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, цаашид анхаарах зөвлөмжийг гаргана. 

Холбоотой мэдээ