
Гэрэл зургийг: MPA
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Хяналт, шалгалт гэдэг үгнүүдийг бид талхилсаар “моод”-ноос гаргачихсан. Хяналтыг хийж байгаа хүмүүсийн чадавх муу учраас иргэд хяналт, шалгалтад итгэхээ больсон. Уг нь хяналт шалгалт гэдэг бол зөвлөн туслах чиг үүрэгтэй байвал иргэдийнхээ аюулгүй байдлыг хангуулахад төр оролцож байгаа хэлбэр юм.
Бид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг 2010 онд баталсан. Гэтэл иргэдийн зүгээс яг адилхан нэртэй, орцтой адилхан эм мөртлөө үйлчилгээ нь 4-5 дахин бага байгаа талаар хэлдэг. Хугацаа нь хэтрээгүй гэсэн тэмдэглэгээтэй мөртлөө хугацаа нь хэтэрчихсэн байдаг. Тухайн эмийг шинжлэх лабортори алга.
Энэ хуулийг гаргаж ирснээр Эмийн хяналтыг яах вэ. Төлөвлөгөөт шалгалт хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж үгүй. Лаборториудаа байгуулах хэрэгтэй. Тэгж байж шаардлага хангасан эмийн бүтээгдэхүүнээр иргэдээ хангахгүй бол Монголд ямар ч эм уусан үйлчилгээ маш тааруу байна. Мэргэжлийн хяналт хил дээр ажиллахаа больсон. Гааль мэддэг болсон. Энэ хуулиар хяналт шалгалтыг нь хүчингүй болгож болохгүй” гэв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Их эрсдэлтэйгээс бусад объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй. Ингэж онцолж зааж байгаа нь эрсдэлтэй салбарт эрсдэлийн үнэлгээг ч хийнэ. Хяналт, шалгалтыг тэр тусмаа эмийн хувьд тогтмол явагдах болно” гэлээ.

0 cэтгэгдэлтэй