Товчхон
               

УИХ-ын гишүүн Х.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татжээ

               
2022-04-21 0

Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгож, зээл авсан хэрэгт хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа эрх мэдлээ ашиглаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.

УИХ-ын гишүүн Х.Амартүвшинийг эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж, их хэмжээний зээл олгосон үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт АТГ-аас прокурорт хүргүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн хамаарал бүхий компанид хуурамч бичиг баримтаар зээл авахад нөлөөлсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт хүргүүлсэн билээ.

Тэгвэл прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Тун удахгүй яллах тогтоолыг танилцуулах ажээ.

Холбоотой мэдээ